Vйл явдлын сониноос

2005 онд хийж гvйцэтгэсэн ажлуудаас товчлон дурдвал Сєvл группийн Roayl Castle орон сууцны бичил хороолол, Хустайн Нуруун дахь Дархан цаазат газар, Монгол тамхи Со компаний оффис ба vйлдвэрийн барилга, Чирэгч компаний 3-р хороолол дахь орон сууцны барилга, Жигvvр гранд компаний 12 айлын сууц ба 168 айлын Наран хотхон, Тєв цэнгэлдэх хvрээлэнгийн ард Ачлал трейд компаний барьсан барилгууд, Украйн зоогийн газар, Цог тулга компаний 24 айлын орон сууц, 3-р хороолол дахь Номин Их дэлгvvрийн єргєтгєл, Энх тайвны гvvрийн баруун талд орших МОННИС компаний оффис ба автомашины засвар vйлчилгээний тєв, Олон улсын нисэх онгоцны буудал, Удирдлагын Академи зэргийн гаднах авто зогсоол, явган замуудыг хийж гvйцэтгэлээ.

- 2005 оноос эхлэн бид авто ба явган зам талбайд угсарсан бvтээгдхvvндээ єгєх баталгааг нэг жил биш 3 жил болгохоор шийдлээ. Учир нь манай бvтээгдхvvн анх Улаанбаатар хотод хэрэглэгдэж эхэлснээс хойш 5 жил болсон ба 2005 онд бид vйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрvvлэн 7-р сараас эхлэн Европын стандартын шаардлага хангасан бvтээгдхvvн vйлдвэрлэж эхэллээ. Vйлдвэрийн хvчин чадал нэмэгдэж баруун Европт єргєн хэрэглэгддэг хийц загварын єнгєт хавтанцрыг ажлын 8 цагт 120 м.кв, мєн 4,000 ширхэг єнгєлгєєний тоосго vйлдвэрлэх бололцоотой болсон.

- 2005 оны 7 сараас эхлэн Монголд анх удаа єнгєлгєєний тоосго vйлдвэрлэж эхэллээ. Уг тоосгоны онцлог нь тоосгоны єнгийг хэрэглэгч сонгон захиалж болох ба монгол стандартын тоосготой хэмжээ ижил боловч жингээр бага, ус чийгт тэсвэртэй, єнгє тогтвортой, 100 маркийн, хєлдєлт гэсгээлтэд тэсвэрлэх коэффициент 300 болно.
Vйлдвэрлэлийн технологи ба процесс нь байгаль орчин бохирдуулдаггvй, эрчим хvч маш бага хэрэглэдэг, барилгын материалын vйлдвэрийн хамгийн сvvлийн vеийн технологи юм. Ийм технологиор vйлдвэрлэсэн єнгєлгєєний тоосго ба блокийг АНУ, Япон, Европ, Канад, Хятадад барилгын гадна ханын єнгєлгєєтэй єрлєгийн элемент болгон єргєн хэрэглэж байгаа.

Европын стандартад нийцсэн технологийг ашиглан явган зам ба автомашин зорчих зам талбайн хавтанцрыг вибропрессийн аргаар хийх vйлдвэрийн шинэ тєхєєрємж оруулан ирлээ. Уг вибропресс нь стандартын ISO- 9001 болзлыг биелvvлсэн хамгийн сvvлийн vеийн тєхєєрємж юм.

- 2005 оны хамгийн эхний захиалгыг Сєvл группын барилгын (Чингис хаан зочид буудлын хойд талд) тохижилтийн ажлаар эхэллээ.

- 2005 онд Испаний Мадридад тєвтэй, бизнес санаачилгыг дэмжих Business Initiative Directions байгууллагын Олон улсын Шалгаруулах хорооны 31-р хурлаас Еврoпын Чанар ба Технологийн Нум шагналын Алтан цомын ангилалд шалгарсан.

- 2004 онд манай компаний хийж гvйцэтгэсэн томоохон ажлуудаас дурьдвал: Тєрийн ємчийн хороо, Батлан хамгаалах яамны захиалга болон Цаст импекс компаний Шинэ єглєє, Жигvvр гранд компаний Континентал зочид буудлын хажууд барьсан 168 айлын орон сууц, Гадаад хэргийн яамны дэргэдэх Гранд оффисын барилгын гадна талбайн тохижилтийг хийж дуусгалаа. Мєн Хаусинг группын барьж байгаа орон сууцны бичил хороололын талбайн тохижилтийг vргэлжлvvлэн хийж байгаа болно.

Манай компани 2003 онд Улсын мэргэжлийн хяналтын газар, Дэд бvтцийн яам, Номин супермаркет, Худалдаа хєгжлийн банк, Оргил хотхон, “House and Land” группийн барьж байгаа бичил хороолол, Индра зоогийн газар, Орлёнок, Монгени, Хобби сургуулиудын гадна тохижилтийг хийж дуусгалаа. Мєн хvнсний бєєний худалдааны БОСА компаний Амгалан ба Толгойт дахь дэлгvvрийн барилгын хаяавчийг єєрийн vйлдвэрийн бvтээгдхvvн болох чулуун хавтанцраар єнгєллєє. Тvvнчлэн House and Land группийн барьж байгаа ба ойрын ирээдvйд барих бvхий л орон сууцны барилгын гадна тохижилтийн ажлыг хийх гэрээ хийгээд байна.

2004 оны 4-р сараас эхлэн гоёл чимэглэлийн болон єргєн хэрэглээний бетон бvтээгдхvvн, жишээ нь гудамж талбайд тавин хэрэглэж болох цэцгийн мандал, хогийн сав зэргийг vйлдвэрлэхээр тєлєвлєж байна.

2003 оны 7 сард манай vйлдвэрийн мэргэжилтэн АНУ-д сургалтад хамрагдан шинэ технологитай танилцсан ба эдгээрийг єєрийн орны нєхцєлд хэрхэн ашиглаж болох талаар судалгаа хийн ойрын vед нэвтрvvлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

2003 оны 5 сараас эхлэн автомашины зам ба зогсоолд ашиглах зориулалттай хавтанцар шинээр vйлдвэрлэж эхэлсэн бєгєєvд хамгийн тvрvvн “House and Land” группийн 4-р хороололд барьж байгаа бичил хороололын автомашины зогсоолд хэрэглэн тохижууллаа. Ингэснээр уг зогсоолын доорх газарт байгаа инженерийн байгууламжийг шаардлагатай vед засварлахдаа аливаа эвдрэл сvйтгэл хийлгvйгээр гvйцэтгэх бvрэн боломжтой болсон.

2003 оны 4-р сараас эхлэн vйлдвэр дотроо хавтанцар, цемент зєєвєрлєх гидравлик єргєгч бvхий тэргэнцэр, тvvнчлэн 1,3 тонны даацтай ПО єргєгч хэрэглэх болсноор vйлдвэрт ажиллах 4 ажилтныг хэмнэсэн ба нєгєє талаар vйлдвэрийн бvтээмжийг даруй 30% дээшлvvлж, хэрэглэгчдэд бvтээгдхvvнийг тvргэн шуурхай тээвэрлэн хvргэхэд их ач холбогдолтой боллоо. Мєн хэрэглэгчдэд єєрийн тээврийн хэрэгслээр худалдан авсан бvтээгдхvvнийг нь хvргэж єгєх vйлчилгээ шинээр хийж эхэллээ.

2003 оны 3 сард ОХУ-аас бетоны нэмэлт болох давирхай авчран нэмэлт болгон хэрэглэх болсноор бєтээгдхєєн vзэмжтэй, єнгє нь тод жигд боллоо.

2003 оны 11 сарын 18-аас 21___
Шанхай хотноо барилгын материалын олон улсын V vзэсгэлэн, барилгын vйлдвэрлэлийн болон материалын vйлдвэрийн тоног тєхєєрємжийн олон улсын Х vзэсгэлэн болно. Энэ vзэсгэлэнд АНУ, Хятад, Герман, Испани, Итали, ОХУ, Япон, Франц, Финланд, Канад, Тайван, Англи, Австрали, Польш зэрэг улсад vйлдвэрлэсэн барилгын материал, барилгын материалын vйлдвэрийн тоног тєхєєрємж тавигдах болно.

2003 оны 1 сарын 25___
Талст Трейд компани ОХУ-ын Киров хотын Вятка Строй Деталь компаний Монгол улс дахь албан ёсны тєлєєлєгч боллоо. Ингэснээр Та, явган зам талбайн хавтанцрын болон пенополистрол, полистролбетон блокны жижиг vйлдвэрvvдийн тоног тєхєєрємж, хэв, шаардлагатай тvvхий эд, будаг, vйлдвэрийн технологийг манай компанид захиалга єгєн авах бололцоотой юм. Дэлгэрэнгvй мэдээллийг уг сайтын "бизнесийн санал" хэсгээс сонирхоно уу.

2003.01.21___
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо барилгын vйлдвэрлэл эрхлэгчдийн олон улсын vзэсгэлэн болно. Бусад мэдээллийг http://www.BuildersShow.com/International сайтаас vзнэ vv.

2002.10.15___
Энх тайвны єргєн чєлєєний гудамж ба бусад гудамж талбайн тохижилтийн ажлыг бvрэн дуусгаж хvлээлгэн єглєє. Улаанбаатар хотод 2002 онд шинээр тавигдсан явган зам талбайн 60%-ийг Талст трейд компани дангаараа хийжээ.

2002.07.01___
Чингэлтэй дvvргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгт хvрээлэнг иж бvрэн тохижуулан хvлээлгэн єглєє.

2002.04.02___
Нийслэлийг хєгжvvлэх Улаанбаатар сан, Нийслэлийн хот тохижуулах хэлтсээс зарласан Чингэлтэй дvvргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 5000 кв.м цэцэрлэгт хvрээлэнг тохижуулах ажлын тендерт Талст трейд компани орж яллаа.

2002.03.25___
2002 оны 3 сард Чингэлтэй дvvргийн Засаг даргын тамгын газраас зарлан явуулсан тендерт оролцон ялж Энх тайвны єргєн чєлєєний гудамжны 7800 кв.м явган талбай, тvvнчлэн Сvхбаатарын гудамжны 1600 кв.м явган зам, Барилгачдын 1700 кв.м талбайг єнгєт хавтангаар бvрж угсрах ажлыг хийж гvйцэтгэхээр боллоо.